С.Батцэцэг хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

С.Батцэцэг хүрэл медаль хүртлээ

Лондонгийн олимпийн бөхийн дэвжээнд эх орноо төлөөлсөн дэлхийн аварга,
Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг дөнгөж сая хүрэл медалийн төлөө Канадын бөхтэй барилдаж, ялалт байгууллаа.

Олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд гаргасан амжилт, дуудуулсан суугаар Монголын топ дөрвөн спортын нэг гэгдэх чөлөөт бөхийн төрөлд дэлхийн аварга анхны эмэгтэй тамирчин болж, Монголын спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн тэрбээр чөлөөтийн тамирчдын 32 жилийн хүлээлтийг тайлж, олимпийн медалийн буухиаг үргэлжлүүлээд зогсохгүй олимпийн хурц өрсөлдөөний  талбараас медаль зүүсэн Монголын чөлөөт бөхийн анхны ЭМЭГТЭЙ тамирчин болж байна.

С.Батцэцэг Лондонгийн олимпийн дэвжээнд эхний тойрогт гоц мөргөж,
хоёрдугаар тойргийн барилдаанд Төв Африкийн Бүгд найрамдах улсын
бөх Силви Датти-Нгонга Тара-Агоуиг 4-0; 4-0 харьцаатай, дараа нь Европын
аварга, Латвийн тамирчин Анастасия Григорьеваг 5-0; 5-4 харьцаатай
буулган авснаар хагас шигшээд шалгарч, мөнгөн медалийн төлөө Японы
бөхтэй барилдсан юм. Олимпийн хошой аварга, дэлхийн долоон
удаагийн аварга Каори Ичотой барилдсан тэрбээр 1-0; 4-0 харьцаатай хоёр
үед ялагдал хүлээснээр хүрэл медалийн төлөө өрсөлдөх болсон. Ингээд 67 кг-ын жинд дэлхийн аваргаас гурван алт, гурван мөнгөн
медаль хүртэж байсан Канадын тамирчинтай хүч үзэж, 2-0; 1-0 харьцаатай хоёр үед ялснаар медалийн тавцанд гарах эрхтэй болсон юм.

Түүний жинд Японы бөх Каори Ичо алт, Хятадын Жин РуиСьюэ мөнгө, мөн ОХУ-ын Любовь Волосова хүрэл медаль хүртжээ.

Бичлэг үзэх

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж