Жолооны үнэмлэх хэвлэлт удаашралтай байна

Хуучирсан мэдээ: 2012.08.11-нд нийтлэгдсэн

Жолооны үнэмлэх хэвлэлт удаашралтай байна

Жолооны үнэмлэхээ авах гэсэн иргэд Замын цагдаагийн газрын үүдэнд өнгөрсөн сараас хойш дугаарлаж байгаа. Учир нь жолооны үнэмлэх хэвлэдэг MDI компани техник, хэрэгслээ шинэчилж байгаа аж. Тиймээс өмнөх машинаараа цөөн тооны жолооны үнэмлэх хэвлэж байгаа учир жолооны үнэмлэх хэвлэх ажил удаашралтай байгаа гэнэ.

Энэ асуудал есдүгээр сараас шийдэгдэх учир тэр болтол үнэмлэх яаралтай авах шаардлагатай хүмүүс сурч буй жолооны курсдээ хүсэлт гарган, түр үнэмлэх авч болох аж. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 28 мянган хүний жолооны үнэмлэх хэвлэгдээгүй байгаа гэнэ.

С.СҮНДЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж