“Хааны эрэлд” хамтарсан сургууль эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.12-нд нийтлэгдсэн

“Хааны эрэлд” хамтарсан сургууль эхэллээ

“Khaan Quest 2012” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн нээлт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өнөөдөр 09,40 цагт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч  Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр болон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав,  Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын хуурай замын цэргийн командлагч, Олон Улсын сургуульд оролцогч улсуудын цэргийн багууд, гадаад, дотоодын хүндэт зочид, албаны бусад хүмүүс оролцов.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж