Бейонсе Хүмүүнлэгийн шоунд оролцжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.12-нд нийтлэгдсэн

Бейонсе Хүмүүнлэгийн шоунд оролцжээ

Нью-Йорк хотноо байрлах НҮБ-ын байрны гадна өчигдөр болсон Дэлхийн хүмүүнлэгийн өдөрт зориулсан үдшийн шоунд дуучин Бейонсе оролцож, ая дуугаа өргөжээ. Урт, цагаан, нүд гялбам тансаг даашинзтай тайзнаа гарсан дуучин бүсгүй “I Was Here” дуугаа дуулж, тайзны ард байрлуулсан асар том дэлгэцэнд огторгуйн гайхамшигтай зураглал бүхий бичлэг гаргажээ.

“I Was Here” дууны үгийг Америкийн зохиогч Дайан Уоррен бичсэн бөгөөд Бейонсегийн “4” хэмээх шилдэг цомогт нь багтсан юм. Дууны бичлэгийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн танхимд хийсэн бөгөөд бичлэгийг наймдугаар сарын 19-нд тохиох Дэлхийн хүмүүнлэгийн өдрөөр олон нийтэд хүргэх гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж