Eagle телевиз эрдэмтдийн лекцийг шууд дамжуулна

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Eagle телевиз эрдэмтдийн лекцийг шууд дамжуулна

Төрийн ордны Их танхимд ардчиллын шилдэг онолч гурван эрхмийн лекц эхлэх гэж байна. Ардчиллын том онолчид болох Ларри Даймонд, Фрэнсис Фукуяама, Стивен Краснер нарын унших лекцийг сонсохоор хүмүүс Төрийн ордны үүдэнд их цуваа үүсгэн нэвтэрч байна. Тэдний дийлэнх нь залуучууд байгаа юм.

Хуран цугларч буй 1000 хүнд өнөөдөр АНУ-ын Стэнфордын их сургуулийн харьяа Фрийман Спогли олон улс судлалын хүрээлэнгийн нэрт профессор, дэлхийд алдартай улс төр судлаач, философич Фрэнсис Фукуяама, ардчиллаар дагнан судалгаа шинжилгээний ажил хийдэг олон улсын тэргүүлэх зэрэгтэй эрдэмтдийн нэг Ларри Даймонд, улс төр судлалын салбарт улс орны бүрэн эрх, хараат бус байдлын сэдвээр гүн гүнзгий судалгаа шинжилгээний ажил хийсэн Стивен Краснер нар удахгүй номын дуу сонсгох гэж байна.

Сануулахад, EAGLE NEWS телевиз дэлхийн шилдэг эрдэмтдийн лекцийг шууд дамжуулан үзэгчдэд хүргэх юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж