Гурван их хүлээлт биеллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Гурван их хүлээлт биеллээ

Стэнфордын их сургуулийн алдартай гурван эрдэмтний лекц Төрийн ордонд эхлээд байна. Төрийн ордны Их танхим лекц сонсогчдоор дүүрч, Төрийн ордны А танхимыг нэмэлт болгон нээсэн ч зогсч сонсч буй хүн олноороо байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрдэмтдийн лекцийг нээж, үг хэллээ. Тэрбээр “Монголчууд эрдэмтэй хүнээс үг сонсохыг хамгийн эрхэмд тооцдог” гээд ойрын өдрүүдэд гурван их хүлээлт байсныг дурдлаа. Нэгд, олимпийн медаль хүлээсэн, тавыг авсан. Хоёрт, Гурван эрдэмтний лекцийг хүлээсэн. Одоо эхэлж байна. Гуравт, Төр, засгаа эмхлэхийг хүлээсэн. Ерөнхий сайдаа томиллоо гэлээ. Хууль ёс, зохион байгуулалт гэж юу байдгийг бүс нутагтаа анх тарьж явсан, 800 жилийн өмнө Их засаг хэмээх бичмэл хуулиар засаглаж явсан алдартай хүмүүс гэдгийг Ерөнхийлөгч хэллээ. Чөлөөт худалдааг, мөн хүний бүтээлч чанарыг дэмжиж явсан монголчууд энэ суурин дээрээ өдгөө шинэ цагийн хууль, зах зээл, эдийн засгийг хөгжүүлж байгааг ч онцолсон юм.

                                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж