Дөрвөн булаг шандын эхийг хамгаалж, тохижуулна

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Дөрвөн булаг шандын эхийг хамгаалж, тохижуулна

“Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил”-ийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Ховд аймгийн БОАЖ-ын газраас санаачлан нэгдсэн хяналт шалгалт хийхээр болжээ. Энэхүү ажлыг нэг сарын хугацаанд явуулах аж. 2012 онд БОАЖЯ-наас тус аймгийн ЗД-ын тамгын газартай Ховд аймаг дахь дөрвөн булаг шандын эхийг хашиж хамгаалан тохижуулахад шаардагдах санхүүг хувиарлах талаар  гэрээг байгуулан  Усны мэргэжлийн байгууллагуудын дунд нээлттэй тендер зарласан байна. Энэ ажлын дагуу Тендерийн хороо хуралдаж, усны аж ахуйн “Шандны булаг” ХХК-ийг шалгаруулж, ажлыг гүйцэтгүүлэхээр болжээ. Мөн цөлжилтийг сааруулах төсөлтэй хамтран хэрэгжүүлж байгаа тариалангийн талбайд салхины хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлын явцад мониторинг хийж, үнэлгээ өгөх зорилго бүхий ажлын хэсэг  наймдугаар сарын эхний таван өдрүүдэд Буянт, Ховд, Жаргалант, Эрдэнэбүрэн сумдуудад тодорхой удирдамжийн дагуу ажилласан байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж