Гэрлэх ёслолын ордон хөл ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Гэрлэх ёслолын ордон хөл ихтэй байна

Гэрлэх ёслолын ордон эдгээр өдрүүдэд ачаалал ихтэй ажиллаж байна. Өнөөдөр зуны адаг сарын 29, Балжиннямтай өдөр. Тиймээс Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр өглөө 06.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл 48 дурлалт хос хуримлаж, гал голомтоо бадраахээр бүртгүүлжээ.

Сонирхуулахад, Гэрлэх ёслолын ордонд энэ сард 300 орчим залуу хос гэрлэлтээ батлуулахаар бүртгүүлсэн байна. Энэ талаар Гэрлэх ёслолын ордны үйлчилгээний ажилтнаас тодруулахад “Хурим хийхээр товлосон өдрөөс дор хаяж хоёр сарын өмнө захиалга авдаг. Цөөн тооны хосууд хурим хийх өдрөөс яг сарын өмнө бүртгүүлбэл болно гэсэн буруу ойлголттой байдгаасаа хоцрох тохиолдол гардаг. Манайд хурим хийх ёстой цаг, өдрийг хосууд өөрөө сонгодог. Тэдгээрийг бид дарааллын дагуу бүртгэж авдаг” гэв.

Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулахад ажлын өдөр 660 мянга, амралтын өдрүүдэд 33 мянган төгрөгийн нэмэгдэлтэй байдаг юм байна. 

Г.ДАША




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж