Афганистанд цэргийн нисдэг тэрэг осолджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Афганистанд цэргийн нисдэг тэрэг осолджээ

Өчигдөр өглөө Афганистаны зүүн хэсгийн Кандагар хотод “UH-60 Black Hawk” цэргийн нисдэг тэрэг унаж, осолджээ.

Уг нисдэг тэргэнд Америкийн долоо цэрэг, Афганистаны гурван цэрэг, нэг Афганистан иргэн байсан бөгөөд бүгд амь үрэгджээ.

Уг осолд Талибанчууд  босогчдыг буруутгаж байгаа аж. Гэхдээ НАТО уг хэргийн шалтгаан, нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Албанхыхан уг нисдэг тэргийг ямар үүрэг гүйцэтгэж яваад ийнхүү осолдсон талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж.

Харин Талибаны төлөөлөгч Кари Есеф Ахмади “Өчигдөр өглөө Кандагар хотод нисч явсан “UH-60 Black Hawk” цэргийн нисдэг тэргийг босогчид буудан унагаасан.” гэж мэдэгдсэн байна. Уг нисдэг тэрэг Кандагар хотын Шах Вали Кот дүүрэгт унаж, осолджээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд мөн Афганистаны Кабул хотод Туркийн нисдэг тэрэг осолдож, Туркийн 12 цэрэг, Афганистаны дөрвөн иргэн газар дээрээ амь үрэгдэж байсан байна. 

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж