Өнөөдөр болох тоглолтын хуваарь

Хуучирсан мэдээ: 2012.08.18-нд нийтлэгдсэн

Өнөөдөр болох тоглолтын хуваарь

Монголын сагсан бөмбөгийн холбоо нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг эх орондоо анх удаа зохион байгуулж байгаа билээ. Монголын баг зохион байгуулагч орны хувьд давуу эрхтэйгээр оролцож байгаа бөгөөд багууд дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Үүнд:

“А” группт: Хятад, Хонконг, Энэтхэг Ливан
“В” группт: БНСУ, Япон, Сингапур, Сири
“С” группт: Тайвань, Бахрейн, Индонези, Монгол
“D” группт: Иран, Казахстан, Филиппин, Саудын Араб гэсэн багууд багтжээ.

Өчигдөр хэсгийн эхний тоглолтууд болж Сири, БНСУ, Тайвань, Иран, Бахрайн болон Хятадын багууд ялалт байгуулсан байна. Харин манай улсын баг эхний тоглолтоо Бахрайны эсрэг хийсэн боловч 74:95-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн байна. Өнөөдөр манай багийн хувьд хэсгийн хоёрдахь тоглолтоо 20.00 цагт Тайваны эсрэг "Буянт Ухаа" цогцолборт хийх аж.

Өнөөдөр болох тоглолтын хуваарийг танилцуулья.

Буянт-Ухаа спорт цогцолборт

10.00 цагт “С” группт: Индонези, Бахрейн
12.00 цагт “D” группт: Казакстан, Филиппин
14.00 цагт “B” группт: Япон, Сингапур
16.00 цагт “B” гурппт: Сири, БНСУ
18.00 цагт  “D” группт: Саудын Араб, Иран  
20.00 цагт “C” гурппт: Монгол, Тайвань

Спортын төв ордонд

10.00 цагт “А” группт: Хонг-Конг, Ливан
12.00 цагт “A” гурппт: Энэтхэг, Хятад

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж