Тайвань улсын баг хэсгээ тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.19-нд нийтлэгдсэн

Тайвань улсын баг хэсгээ тэргүүлж байна

Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө Буянт-Ухаа спорт цогцолборт үргэлжилж байна. Өнөөдөр тус цогцолборт нийт зургаан тоглолт болох ба одоо дөрөв дэх тоглолт болох “D” группт тоглож буй Иран, Филиппины багууд тоглолт болж байна. Харин 14.00 цагт “С” группт Тайвань, Бахрейны хооронд тоглолт болж 94:61-ээр Тайванийн баг гурав дахь хожлоо аван хэсгээ тэргүүллээ. Тус хэсэгт тоглож буй Бакрэйны баг энэ тоглолтод ялагдсанаар хоёр хожил, нэг хожигдолтой боллоо.

А.БАРСБОЛД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж