Н.Батцэрэг: Цэцийн шийдвэрийг хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Н.Батцэрэг: Цэцийн шийдвэрийг хүлээж байна

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга О.Баасанхүү үүрэгт ажлаасаа татгалзсан гэх мэдээлэл байгаа. Ямар шалтгаанаар тэгсэн бэ?

-О.Баасанхүү албан ёсоор энэ талаар мэдэгдээгүй. Зарим хэвлэлд энэ тухай мэдээлэл гарсан байхыг л харсан.

-Н.Энхбаяр даргын биеийн байдал ямар байгаа вэ?

-Дөнгөж сая авсан мэдээллээр ШШБЕГ-ын дарга бригадын генерал Б.Ганхүүтэй манайхан холбоо барьсан байна. Н.Энхбаяр даргыг эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэх шийдвэр өнөөдөр гарсан байна.

-Танай эвслээс нэг гишүүн тангараг өргөөгүй байгаа. Үүнийг яах вэ?

– СЕХ-ны шийдвэрээр Э.Батшугар нэр дэвшигчээс хасагдсан. Цэргийн алба хаагаагүй гэсэн шалтгаантай. Үндсэн хуулийн шинжээчид, хуульчдын өгсөн зөвлөлгөөгөөр бол түүний сонгогдох эрхийг зөрчсөн байж магадгүй байна. Тиймээс хуулийн хүрээнд шийдэхэд цаашдаа төрийн ажилд хэрэгтэй юм гэж үзсэн. Үндсэн хуулийн Цэцэд энэ талаар дахин хандаад Цэцийн шийдвэрийг хүлээж байгаа. Энэ бол ажлыг зориуд удаасан юм уу, аль нэг нэр дэвшигчийн заавал оруулах гэж хүлээж байгаа хэрэг биш, үүссэн нөхцөл байдлыг хуулийн хүрээнд нь эцэслэх нь зүйтэй гэж  үзэж байгаа. Хууль зүйн шинжээчдийн тийм дүгнэлтүүд байгаа учраас түүнийг хүлээж байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж