Б.Батзаяаг МТЗ-ын даргаар эргүүлэн томиллоо

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Б.Батзаяаг МТЗ-ын даргаар эргүүлэн томиллоо

Монголын
Төмөр замын даргын алба хашиж байсан Б.Батзаяа өнөөдрөөс дахин ажилдаа
томилогджээ. Төрийн өмчийн хорооноос өнөөдөр түүнийг Монголын Төмөр
замын даргаар эргүүлэн томилсон байна. Түүнийг тус газрын даргаар
ажиллаж байхад нь Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч
н.Заяабал албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байсан юм. Харин
Б.Батзаяа нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн хэмээн үзэж, шүүхэд
хандсанаар шүүхээс түүний талд шийдвэр гараад байсан бөгөөд түүнийг нь
Төрийн өмчийн хорооны дарга ийнхүү ёсоор болгож, буцааж Монголын Төмөр
замын даргаар томилжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж