Жүдочид Красноярскт зодоглолоо

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Жүдочид Красноярскт зодоглолоо

ОХУ-ын Красноярск хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн болж, Оросын мужууд болон Монгол, Узбекистаны жүдочид өрсөлджээ. Монголын жүдочдоос  эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Д.Амартүвшин (“Хилчин”), 66 кг-ын жинд ОУХМ Б.Хишигбаяр (“Женко”) нар алт, 90 кг-ын жинд ОУХМ Б.Жанчивдорж (“Хүч”) мөнгө, 81 кг-д залуу бөх Х.Цогтгэрэл (Алдар-МУБИС) хүрэл медаль хүртсэн байна. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүч үзсэн “Женко” клубийн тамирчин Н.Саранзаяа мөнгөн медалийн эзэн болжээ. Баг тамирчдыг дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг, У.Эрдэнэбаатар, П.Хаштогтох нар удирдан оролцлоо хэмээн Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж