Засгийн газарт уриалга хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Засгийн газарт уриалга хүргүүлэв

Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандаж шинэ Засгийн газар байгуулагдсантай холбоотойгоор төрийн албан хаагчдын тоог цөөрүүлэхгүй байхыг МҮЭХ-ноос уриалжээ. Уг уриалгад,  “Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд харъяалагдах төрийн байгууллага, яам, агентлагын орон тоо бүтцийг одоогийн ажиллаж байгаа ажиллах хүчинд тохируулан, төрийн албан хаагчийн орон тоог хасахгүй, ажилтны тоог цөөрүүлэхгүй байх зарчмыг баримтлан ажиллахыг МҮЭ-ийн холбооноос уриалж байна. Мөн Таныг өөрийн ажилдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэнийг төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол болон нам, олон нийтийн бусад байгууллагын харьяалал зэргээр ялгаварлаж үл болно” гэж заасныг удирдлага болгон ажиллана гэдэгт итгэж байна” гэжээ.

Б.Марал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж