Ука шинэ клипээ дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Ука шинэ клипээ дэлгэлээ

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука өнгөрсөн хоёрдугаар сард анхны бие даасан “I аm in Love” цомгоо худалдаанд гаргасан билээ. Тус цомог нь 12 дуутай бөгөөд тэрбээр анхны цомогтоо багтсан дуунуудаа клипжүүлэн фенүүддээ хүргэсээр байгаа юм.

Тэгвэл энэ удаад тэрбээр “You and me” дууныхаа клипийг үзэгчдэд хүргэлээ. Ука энэхүү дуугаа “Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч  Д.Одбаяр буюу Окитой хамтран дуулжээ. Укагийн шинэ клипийг нь "Wanted" энтертайнментийн уран бүтээлчид хийжээ.

Сонирхуулахад, түүний шинэ цомгийн клипүүдийг "Wanted" энтертайнментийнхан өвөрмөц байдлаар цувралаар хийж үзэгчдийн хүртээл болгосоор байгаа билээ. Энэ удаад тэд “You and me”-д Укагийн ихэмсэг хэрнээ ялдам төрхийг илүүтэй харуулжээ.

“You and me” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.

А.ЗУЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж