“Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн цомог гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

“Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн цомог гарлаа

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий өнгөрсөн нэгдүгээр сард Монгол орны 21 аймгаар тойрон аялсан гайхамшигт байгаль, аж амьдралыг гэрэл зургийн хальснаа мөнхөлсөн “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэж байсан билээ.  Тэрбээр 2010 оны тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 23-ны хооронд 21 аймгийн нутгаар аялан, 25 мянган км замыг туулсан аялалаа гэрэл зургийн хальснаа буулган энэхүү үзэсгэлэнгээ гаргаж байсан юм. Тэгвэл энэ удаад тэрбээр энэхүү аялалын турш буулгасан гэрэл зургуудаа цомог болгон олны хүртээл болголоо. 

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн энэхүү гэрэл зургийн цомогтоо Монголын байгаль, хүн ардын аж амьдрал, үндэстэн, ястаны онцлог, нүд алдам тал, хэрмэн цав, ховор амьтан ургамал гээд Монголын бахархлыг өөрийн дуранд буулгасан бүтээлүүдээсээ түүвэрлэн оруулжээ. Эх орныхоо сайхныг бахдан гэрэл зургийн хальснаас тольдохыг хүсвэл түүний гаргасан “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн цомгийг номын дэлгүүрүүдээс болон “Монгол шуудан”-гаас худалдан авч болох нь ээ.

Г.Даша  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж