Саудын Арабын баг эхний хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Саудын Арабын баг эхний хожлоо авлаа

Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо нээлтээ хийсэн билээ. Цар хүрээгээрээ ази тивдээ эхний гуравт багтдаг нэр хүнд бүхий уг тэмцээнд азийн 16 орны шилдэг баг аваргын төлөө хүч үзэж байгаа билээ. Өнөөдөр тус тэмцээний хоёрдугаар хэсгийн сүүлийн өдрийн тоглолт үргэлжилж байгаа ба тэмцээн маргааш завсарлан, нөгөөдөр сүүлийн шатны тоглолтуудаар үргэлжилнэ.

Өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт хоёрдугаар хэсгийн гурав дахь өдрийн тоглолт тус болж байгаа ба 12.00 цагт Индонез, Саудын Арабын багуудын тоглолт 67:73-аар өндөрлөн Саудын Арабын баг хоёрдугаар хэсгийн тоглолтод эхний хожлоо авлаа.


Өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт

  • 10.00 цагт Тайвань, Иран
  • 12.00 цагт Индонез, Саудын Араб
  • 14.00 цагт Бахрейн, Филиппин
  • 16.00 цагт БНХАУ, БНСУ
  • 18.00 цагт Ливан, Япон
  • 20.00 цагт Энэтхэг, Сириын багууд тус тус тоглоно.

Азийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд Буянт-Ухаа дахь спорт цогцолбор үргэлжилж байна. Спортын төв ордонды үүднээс Яармаг дахь Буянт-Ухаа спорт цогцолбор руу тоглолт үргэлжилж байх хугацаанд үнэ төлбөргүй автобусаар үйлчилж байгаа ба тоглолтын тасалбар 1000 төгрөг юм.

А.БАРСБОЛД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж