Бугуйвч гараа угаахыг сануулна

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Бугуйвч гараа угаахыг сануулна

Гарын ариун цэвэр алдагдсанаар маш олон өвчний үүсвэр болдог ба Америкт гарын ариун цэвэр сахиагүйгээс болж жил бүр 90,000 орчим хүн нас бардаг гэсэн судалгаа гарчээ.  

Израйлаас гаралтай Hyginex компани нэгэн бугуйвчийг бүтээсэн ба тэрхүү бугуйвч нь гарын цэвэр байдлыг шалгаж, гараа угаахыг сануулах үүрэгтэй аж.

Энэхүү бугуйвч нь жижиг улаан LED гэрэлтэй ба таныг гараа угаах хэрэгтэй үед тэрхүү гэрэл асч танд дохио өгөх юм.  

Уг бугуйвчийг одоогоор хэд хэдэн эмнэлэгт эмч нар ашиглаж байгаа ба удахгүй өрх болон байгууллагын хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж