Монголбанк 1 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Монголбанк 1 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа

Монголбанк 1 долоо хоногтой 56.600 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаас (ТБҮЦ)-ыг 13.25% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 56.600 тэрбум төгрөг болно.

1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ

Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт банк хоорондын зах дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.

ТБҮЦ-ны хүүг зах зээлийн зарчимд илүү нийцтэй болгох, төгрөг болон валютын захын өгөөжийн тэнцвэр тогтох боломжийг бүрдүүлэх зорилгоор 2010 оны 5 дугаар сараас эхлэн 7 хоногийн хугацаатай ТБҮЦ-ны арилжааг тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх хэлбэрээр зохион байгуулж эхлээд байна. Ингэхдээ банкуудын ирүүлэх хүүний саналын дээд, доод хязгаарыг бодлогын хүүнээс +/-2 нэгж хувь байхаар тогтоож бодлогын зорилтот хүү уг арилжааны голч хүү байх юм. Энэхүү голч хүү нь дунд хугацаанд банк хоорондын захыг хүүг үйл ажиллагааны зорилт болгон ажиллах суурь нөхцлийг бүрдүүлэх болно.

Эх сурвалж: Монголбанк
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж