Улсын дугаараар ангилж, хөдөлгөөнд оролцуулна

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Улсын дугаараар ангилж, хөдөлгөөнд оролцуулна

НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр Хангарьд ордонд болж байна. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл НИТХ-д замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хэд хэдэн саналыг тавьсан юм. Жишээ нь, Зүүн дөрвөн замын уулзвараас баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замын хөдөлгөөний түжрэлийг багасгахаар замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах, автомашины улсын дугаарын сүүлийн цифрээр ялган долоо хоногийн ажлын өдрүүдэд 08.00-22.00 цагийн хооронд Их тойруу дотор, Нарны замаас хойшхи хэсэгт замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах санал оруулсан юм.

Энэхүү саналыг дэмжиж дараах байдлаар тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохоор боллоо.

Гариг

Дугаарын төгсгөл

Даваа

1,6

Мягмар

2,7

Лхагва

3,8

Пүрэв

4,9

Баасан

5,0

ОБЕГ, Түргэн тусламжийн төв, Нийтийн тээврийн хэрэгсэл, Буяны ажлын машин, Хамгаалалтын компанийн автомашинууд, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа автомашин зэрэг байгууллагуудын автомашинуудад энэ энэхүү журам хамаарахгүй юм байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж