Оросууд Путинээс залхлаа гэж үү?

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Оросууд Путинээс залхлаа гэж үү?

Владимир Путины эсрэг чансааны үзүүлэлт өөрчлөгджээ. Анх удаагаа хүн амын талаас доош хувь тутамд өөдрөгөөр ханддаг гэсэн судалгаа гарчээ. Энэ талаар “Левада” төвийн” олон нийтийн санал асуулга харуулж байна. Өнөөдөр Путины талаар оросуудын 48 хувь нь сайн үнэлгээтэй байгаа бол тэдний 25 хувь нь тааруу үнэлгээтэй болжээ. Өнгөрсөн тавдугаар сард энэ харьцаа  60:21 хувь байв. Харин түүний эхний хоёр бүрэн эрхийн хугацааны дундаж үзүүлэлт сайн  65:15 хувь байжээ.

“Левада” төвийн асуугдагчдын хариулт ийм байна:

  • Асуугдагчдын 52 хувь нь Путиныг ерөнхийлөгчийн тушаалд нь дэмжиж байна гэсэн бол түү­ний ажиллагаанд 24 хувь нь дургүй (эхний хоёр бүрэн эрхийн хугацаанд 60-60:13-16 хувь) байна.
  • Үндэсний лидертээ 57 хувь нь ямар нэгэн хэмжээгээр итгэдгийн 10 хувь нь түүнд бүрэн итгэдэг бол 30 хувь нь итгэдэггүй гэжээ (эхний хоёр бүрэн эрхийн хугацаанд 76-84 хувь, 26-28 хувь ба 12-16 хувь),
  • Иргэдийн 56 хувь нь Путинээс эерэг зүйл гарна гэдэгт итгэхээ болсон бол зөвхөн 53 хувь нь ерөн­­­­хийлөгч болж буй хэрэг явдалд нөлөөтэй гэжээ (хоёр дахь бүрэн эрхийн хугацааны сүүлд -76 хувь байсан).

“Левада” төвийн шинжээчид ер нь хүмүүс хүлцэнгүй, сонирхолгүй болж Путинээс холдож буйг тэмдэглэв. Мухардалд орсон, мөн Путинээс залхсан, авлигад уцаарласан шинж ажиглагдаж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ оросууд дунд заа яахав гэх маягаар хотын давхрагыг дэмжиж байгаа ч тэдэнтэй нийлэх бодолгүй хүмүүсийн тоо нэмэгдэхгүй байгаа аж.

-Путины чансаа бууж байгаа нь эрх баригчдын хувьд түүнтэй өрсөлдөхөөр хүн гараагүй цагт аюулгүй. Чансаа унасан нь одоогийн засаглалын үндсэн нөөц үр дүн багатай болсныг харуулж байна. Цалин, тэтгэвэр нэмэгдлээ гэхэд хүмүүс хөөрөхгүй болсон хэмээн Улс төрийн технологийн төвийн дэд ерөнхийлөгч Алексей Макаркин дүгнэв. Гэтэл хүмүүст одоо байгаа дэглэмийн адил дүр үүсэх нь үймээн самууны дохио гэсэн ойлголт  төрүүлж цухалдаж байгаа ажээ. 

Ийм мэдрэмжийг хүмүүст суулгаж өгөхөд ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сурталчилгаа нөлөөлөв. Путиныг буулгалаа гэхэд үймээн самуун гарна гэсэн мэдрэмж сөрөг хүчинд байхгүй ч хүн амын дунд байгаа ажээ.

Сөрөг хүчний эсрэг болгон тавьж байгаа ардчилсан үйлс, шударга сонгууль, бие даасан шүүх засаглал зэргийг хүмүүс олон удаа сонссоноос  итгэл үнэмшилгүй шахуу байна.

Гэхдээ чансааны уналт нь эрх баригчдын хувьд нэг түгшүүр. Тиймээс түүнийг сонсох хэрэгтэй. Одоо бол засгаа дэмжлээ гээд гудамжинд жагсагчдын тоо цөөрч байна. Тухайн цагтаа Михаил Горбачевыг сулхан лидер гээд хүмүүст дургүйцэл нэмэгдэж байсан. Гэтэл түүнтэй өрсөлдөхөөр Борис Ельцин байснаас тэр цагийн нийгэм арай өөрөөр мэдрэмжтэй байж хэмээн Макаркин ярив. Одоо сөрөг хүчнийхэн ямар нэгэн хэмжээгээр тоогоо нэмж байгаа ч Путинтэй өрсөлдөх хүн байхгүйгээс хязгаарлагдмал байдлаас гарч чадахгүй байгааг тэрээр бас хэлэв.

Путин ерөнхийлөгчийн нэгэн завсарлаганы дараа шинээр үнэлж байгаа цоо шинэ нөхцөл байдал гэдгийг “Левада” төвийн орлогч захирал Алексей Гражданкин тайлбарлаж байна. Дөрвөн жил завсарлахад хямрал гарч дараа нь олигтой сэргэж чадаагүй нь энд нөлөөтэй гэнэ. Өнгөрсөн жил гэхэд Оросын хамгийн эмзэг давхрага нь хамгаалагдаж чадаагүй нь тодорхой болсон байлаа. Иймээс засагт ч лидерт нь ч хандах хандлага өөр байгаа хэмээн Гаранкин тайлбарлажээ.
Путины чансаа буурна гэдгийг тэр бас сануулав. Сонгуулийн дараа хүмүүсийн баярын хүлээлт солигддог аж. Тийм ч учраас Путины сөрөг чансаа наймдугаар сард ингэж гарчээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж