Увс аймагт боом гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Увс аймагт боом гарчээ

Увс аймгийн Тэс сумын нутаг Орлогын хөдөө хэмээх газарт малын гоц халдварт боом өвчин гарчээ. Тус аймгийн малчин Б.Нямсүрэнгийн дөрвөн настай охин Тунгалагийн  хөл дээр шарх үүсч халуурч эхэлсэн байна. Маргааш нь гэрийн эзэн мөн халуурсан тул аав, охин хоёр сумынхаа эмнэлэгт ханджээ. Сумын хүн эмнэлэгийн их эмчийн оношилсноор арьсны халдварт боом өвчин болохыг шинжилгээгээр баталсан байна. Энэ дагуу тус аймгийн Засаг дарга захирамж гаргаж, хорио цээр тогтоогоод байна. Аймгийн ОБГ болон  БГХӨСҮТ-өөс мэдээлэлийн  дагуу мэргэжлийн хүмүүс газар дээр нь очиж ажилласан аж. Боом илэрсэн газарт байх дөрвөн айлын 15 иргэнд үзлэг хийж, мөн голомтын ойр хавийг нь ариутгаж халдваргүйжүүлж, мал сүргийг  эмнэл зүйн үзлэг шинжилгээнд хамруулж, 435 орчим малд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийжээ.  Халдвар хамгааллын ажиллагааг зөв хийсэн эсэх талаар аймгийн МХГ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын  улсын байцаагчид  газар дээр нь очиж хянаж үзжээ. Хяналтаар ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил ном журмын дагуу хийдсэн  болохыг  дүгнэсэн байна.

                                                                                                                                            Э.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж