Люси Лью шинэ цувралд тоглов

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Люси Лью шинэ цувралд тоглов

Жүжигчин Люси Лью удахгүй дэлгэцнээ гарах Шерлок Холмсын тухай “Elementary” хэмээх телевизийн шинэ цувралд Ватсон эмчийн дүр бүтээж байгаа гэнэ. Тэрбээр энэхүү кинонд тоглох болсноор Ватсон эмчийн дүрийг бүтээсэн анхны эмэгтэй жүжигчин болжээ. Цуврал кино бүтээгчдийн зүгээс Люси Льюг Ватсон эмчийн дүрийг шинээр тодорхойлж чадна хэмээн үзэж, ихээхэн найдлага тавьж байгаа гэнэ. Харин Шерлок Холмсын дүрийг Английн алдарт  жүжигчин Жонни Ли Миллер бүтээж байгаа юм. “Elementary” киноны зураг авалт аль хэдийн эхэлсэн бөгөөд зураг авалтыг Нью-Йорк хотын Манхэттенд хийж байгаа аж. Өчигдөр тэд Манхэттений Соход тус киноны зураг авалтад оролцож байх үеэрээ ийнхүү папарацчидийн дуранд өртжээ. Люси Льюгийн тоглосон “Elementary” цуврал ирэх сарын 27-нд “CBS” телевизээр үзэгчдэд хүрэх гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж