Шигшээ тоглолтууд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Шигшээ тоглолтууд эхэллээ

Ази тивийн сагсан бөмбөгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн-2012 Улаанбаатар хотноо амжилттай үргэлжилж байна. Энэ сарын 17-нд эхэлсэн тус тэмцээний эхний хоёр хэсгийн тоглолтууд өндөрлөж, өнөөдөр финалын шатанд шалгарсан найман багийн тоглолт болно.

Тайвань, БНХАУ, БНСУ, Япон, Саудын Араб, Филиппин, Ливан, Ираны багууд сүүлийн шатанд хүч үзэх бөгөөд тоглолт хасагдах журмаар явагдан энэ сарын 26-нд аваргууд тодрох юм.

Түүнчлэн хоёрдугаар хэсгээс хасагдсан Сири, Бахрейн, Энэтхэг, Индонез улсын баг өнөөдөр  9-12 дугаар байрны төлөө тоглох юм.

Өнөөдөр  Буянт-Ухаа спорт цогцолборт болох тоглолтын хуваарь:

10.00 цагт Сири, Бахрейн
12.00 цагт Энэтхэг, Индонез багууд 9-12 дугаар байрны төлөө тоглоно

Финалын шатанд:

14.00 цагт Тайвань, Япон
16.00 цагт Суадын Араб, БНХАУ
18.00 цагт БНСУ, Филиппин
20.00 цагт Ливан, Ираны тоглолтууд тус тус болно.

А.БАРСБОЛД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж