“Гэнэт баяжигсад” хорих ял сонсчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

“Гэнэт баяжигсад” хорих ял сонсчээ

Шинэ Зеландын Роторуа хотын шүүхээс 2009 онд санамсаргүйгээр Шинэ Зеландийн “Westpac” банкнаас 10 сая австрали доллар аван зугтсан Хуй Лео Гао гэгч иргэнд дөрвөн жил, долоон сарын хорих ял оноосон байна.

Харин түүний хуучин найз бүсгүй Кара Хуррингэнийг мөнгө угаасан, хулгай, луйвар хийхийг оролдсон хэргээр есөн сар гэрийн хорионд байх шийтгэл оноожээ.

Хуй Лео Гао 2009 онд “Westpac” банкнаас гаражаа засахад зориулан 100 мянган австрали долларын зээл хүссэн байна. Харин тус банкнаас түүнд зээл олгохыг зөвшөөрч, мөнгийг түүний дансанд  шилжүүлэхдээ андуураад арван сая австрали доллар гээд хийчихсэн байна. Үүнийг мэдсэн хосууд тэр мөнгөнийг аван Хонконг руу зугтжээ. Өнгөрсөн жил тэд Макао болон БНХАУ-д очин хууль бус мөрийтэй тоглоом тоглож зугаацсан байна. Өдгөө 30 настай Хуй Лео Гао өнгөрсөн жил Хонконгод хууль зөрчсөний улмаас  баривчлагдан баригджээ.

Тэрбээр хэргээ хүлээсэн бөгөөд дээрх мөнгийг буцаан төлөх боломжгүй гэж мэдэгдсэн байна. Харин Кара Хурринг өнгөрсөн жилийн хоёрдугаар сард Шинэ Зеландад ирээд баривчлагджээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж