“Номин талст” “Бид” дуугаа шинэчлэн клипжүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

“Номин талст” “Бид” дуугаа шинэчлэн клипжүүллээ

“Номин талст” хамтлагийн 15 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тэд ирэх есдүгээр сарын 29-30-нд UB Palace-ын концертын их танхимд “Номин талст 15 жил” тоглолтоо хийхээр болсон юм. “Номин талст” хамтлагийнхан тоглолтынхоо өмнө фэнүүдэд зориулж нэгэн сюрприз бэлдээд байгаа гэнэ шүү. Энэхүү сюрприз бол 16 жилийн өмнө зохиогдсон “Бид” нэртэй дууны шинэчилсэн клип юм. “Номин талст”-чууд 15 жилийн өмнө уг дууныхаа клипийг “On’n Off” продакшнаар хийлгэж байсан ба Нийслэлийн гал унтраах ангиас хоёр машин гуйж аван 33 дугаар сургуулийн гадаах талбайд шөнийн цагаар бороо оруулж, цэл хүйтэн усанд норон чамгүй тэсвэр, тэвчээрээ гарган байж бүтээсэн гэдэг.  Тэгвэл одоо энэ дууг дахин шинэчлэн найруулж,  клипт нь “Номин талст” хамтлагтай 15 жилийн турш хамт байж, уран бүтээлээ туурвиж байсан монголын урлаг, соёлын одод оролцон тоглосноороо өвөрмөц болсон гэнэ. Тэд  “Бид” дууныхаа шинэчилсэн клипийг ирэх есдүгээр сарын 3-наас эхлэн Монголын бүх телевизүүдээр цацагдах юм байна.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж