Селин Дион хагас нүцгэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Селин Дион хагас нүцгэлжээ

Канадын нэрт дуучин, ая зохиогч, жүжигчин Селин Дион өөрийн хагас нүцгээ зургаа сэтгүүлд тавих болсон тухайгаа өчигдөр мэдээлжээ.

Энэхүү шийдвэр нь түүний хувьд нилээд эрсдэлтэй алхам болж байгаа гэнэ. Учир нь тэрбээр уг сэтгүүлд өөрийн хэв мягийг эвдсэн хэд хэдэн өвөрмөц шийдэл бүхий зургуудыг авхуулах аж.

Селин Дион Америкийн хувцас загварын хамгийн алдартай сэтгүүлүүдийн нэг  “V”-ийн есдүгээр сарын нэгэн дугаарт ийнхүү онцлох зочин нь болжээ.

Уг сэтгүүлд тэр өөрийн намуун дөлгөөн дүр төрхөө өвөрмөц донжтой нүүр царайгаар өөрчлөн олныг гайхашруулах гэнэ. Дэлхий даяар “Титаник”  киноны “My Heart Will Go On” дуугаараа алдаршсан Селин Дионий сэтгүүлд тавих зургийг нэрт гэрэл зурагчин Сибестиан Фаена авчээ.

Э. Анхтуяа

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж