Хөдөө орон нутгийн машинуудад хамаарна

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

Хөдөө орон нутгийн машинуудад хамаарна

Автозамын ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн орны цифрээр ялган замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг НИТХ-аас баталсан. Иймээс өнөөдөр 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай автомашиныг хязгаарлалтын бүсэд хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаад байгаа юм. Энэхүү хязгаарлалт нь нийслэлийн төдийгүй хөдөө орон нутгийн автомашинуудад хамаарах аж.  Дараахи замуудад 1 болон 6-өөр төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөөнд соролцохгүй.

  • Их тойруу зам болон түүний доторх замуудад,
  • Энхтайвны өргөн чөлөөнд Геологийн төв лабораторийн уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хэсэгт,
  • Наадамчдын гудамж замд Төв аймаг салдаг уулзвараас ТЭЦ-3-ын зүүн урд уулзвар хүртэлх хэсэгт,
  • Чингисийн өргөн чөлөөнд ТЭЦ-3-ын зүүн урд уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх хэсэгт, 
  • Чингэлтэйн өргөн чөлөөнд 32-ын тойргоос 7 буудлын уулзвар хүртэлх хэсэгт,
  • Дарь-Эхийн замд Бэлхийн уулзвараас Сансарын ШТС-ын уулзвар хүртэлх хэсэгт,
  • Доржийн гудамж,
  • Энэбишийн өргөн чөлөө,
  • 120 мянгатын тойрог-ХААИС-ийн уулзвар, – Нарантуулын уулзвар хүртэлх замын хэсгүүдэд замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж