Р.Гончигдорж Тусгай хяналтын дэд хороог удирдана

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Р.Гончигдорж Тусгай хяналтын дэд хороог удирдана

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг сонгох тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Р.Гончигдорж гишүүнийг тус дэд хорооны даргаар сонгохыг 100 хувийн саналаар дэмжин баталсан юм.

Мөн хуралдаанаар Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай Монгол улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн юм. Энэ нь Монгол Улсын иргэн БНСУ-д зорчих нөхцлийг хөнгөвчлөх тухай байв. Хэлэлцээрийн төсөл дэмжлэг хүлээсэн нөхцөлд хоёр улсын иргэд аль нэг талын нутаг дэвсгэрт зорчих бол 90 хүртэл хоногоор оршин суух, визийн хугацааг 1, 3, 5 жилийн хугацаатайгаар сунгах, 72 цагийн дотор хүртэл визгүй зорчих, дамжин өнгөрөх зэргээр хөнгөлөлт эдлэх юм. Харин 91 болон түүнээс дээших хугацаагаар зорчих бол одоо мөрдөгдөж байгаа хуулийг баримтлах ажээ. Сануулахад, Монгол Улсаас БНСУ-руу жилдээ 43 мянган иргэн зорчдог бол БНСУ-аас манай талд 44 мянган иргэн ирдэг гэсэн судалгаа байдаг аж. Гэвч хэлэлцүүлгийн шатанд нэр бүхий гишүүд “хэлэлцээрийн төслийг буцааж, хууль зүйн хүрээнд дахин оруулж ирж хэлэлцүүлэх ёстой” гэсэн санал гарсан тул ёсоор болголоо.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж