Паралимпийн тоглолт: Эх сурвалж руугаа урагшаа

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Паралимпийн тоглолт: Эх сурвалж руугаа урагшаа


Лондон хотын Паралимпийн тоглолтод 166 орны 4200 тамирчид хүч сорьж байна. Жар гаруй жилийн дараа паралимпийн тоглолт эхэлсэн газраа эргэн ирэв. Паралимпийг үндэслэгч нь герман эмч Людовиг Гуттман юм.

Наймдугаар сарын 29-ний лхагва гаригт Британийн нийслэл Лондон хотноо Паралимпийн XIV зуны тоглолт нээлтээ хийлээ. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулсан хамгийн том тоглолт нь паралимп юм. Спортын 20 төрлөөр 166 орны 4200 тамирчид медалийн төлөө өрсөлдөнө. Британичууд маш гоё, асар том спортын баяр хийлээ. Тэд жаран жилийн дараа паралимп өөрийн эхлэлдээ эргэн ирж буй түүхэнд  зохих хүндэтгэлээ харуулав.

Эва Лёффлер Паралимпийг төрсөн эгшнээс эхлэн санаж байгаа гэхэд илүүдэхгүй. Лондоны паралимпийн тосгоны удирдагч “Миний амьдрал үргэлж л энэ хөдөлгөөнтэй холбоотой явж ирлээ” гэж хэлэв. Лёффлер авъяаслаг өгүүлэгч учраас энэ тушаалд томилогджээ. Үндэсний шигшээ багийг угтах ёслолын үеэр түүнээс паралимпийн хөдөлгөөний пионер болох эцэг Людвиг Гуттманых нь тухай олон аолон тооны асуулт асууж байлаа. “Хэрэв эцэг минь амьд сэрүүн бидэнтэй хамт Лондонд байсан бол маш баяртай байсан. Түүний мөрөөдөл биелэлээ олжээ” хэмээн Лёффлер тосгоны нээлт дээр ярьж байлаа.

Нууц байдлаас гарсан нь

Еврей үндэстэн, зоогийн газрын эзний хүү, Германы невропатолог ба нейрохирург Людвиг Гуттман (Ludwig Guttmann) фашистуудын “Болор шөнө” гэсэн ажиллагааны үеэр эмнэлэгтээ 60 еврей хүмүүсийг нуун орогнуулж байсан юм. “Тэднийг барихаар гестапаас  ирэхэд, миний эцэг тэр хүмүүст өвчин зохион  аварсан” хэмээн Эфа Лёффлер ВВС сувагт ярилцлага өгөхдөө өгүүлсэн байлаа.

Сток-Мандевиллийн 1957 оны Паралимпийн тоглолт

Гуттман 1939 онд эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт 40 марок халааслаад Англид зугтан гарчээ. Тэр Лондоноос баруун хойд  зүгт орших Сток-Мандевилль гэх жижиг хотод амьдрахаар болоод орон нутгийн эмнэлэгт нугасны гэмтлийг эмчлэх төвийг нээсэн байв. Удалгүй тэрээр биеийн доод хэсгийн мэдрэл алдсан өвчинг эмчлэхэд жинхэнэ эргэлт хийж чадлаа. Энэ өвчтөнг алсын өрөөнд нуухаа болиод тэд бүрэн хэмжээний цогц эмчилгээ аван нас нь уртсажээ.

"Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст биеийн хүчний ачаалал чухал гэдгийг Гуттман мэдэж байсан” хэмээн Лондон хотын Еврейн музейн захирал Рики Берман дурсав. Camden Town районд байдаг энэ музейд сонирхолтой гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргасан байна. Тэргэнцэртэй өвчтөнүүд коридороор шайбыг таягаараа залан хөөж явах үеэр Гуттман тааралдсан нь 1944 оны намар авсан нэгэн гэрэл зурагт буужээ. Тэдний хамт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэргэнцэртэй полоо гэсэн шинэ тоглоомыг Гуттман зохиожээ.

Анхны буудалт байндаа

Тун ч удалгүй Сток-Мандевиллийн өвчтөнүүд спортоор хичээллэх болсон байна. Тэр нь тэдний чадал тэнхээг нэмэгдүүлэн сэтгэл санааг нь сэргээв. Дайнд эрэмдэг болсон хүмүүсийн нум сум ба ширээний теннисний тэмцээнийг Гуттман эмнэлэгийнхээ ойролцоо 1948 онд зохион байгуулжээ.  Сток-Мандевиллийн тэр тэмцээн долдугаар сарын сүүлчээр энэ зуны олимпийн тоглолт эхэлсэн тэр нэг өдөр эхэлсэн байлаа.

Лондоны Паралимпийн тоглолтын сахиус: Вэнлок ба Мандевилль

"Еврей хүн байсныхаа хувьд миний эцэг бусад цөөнхийн төлөөлөгч нарын холбоог сайн мэдэрч байлаа” гэж Эва Лёффлер тайлбарлав. Эва 11 настайгаасаа тэмцээн зохион байгуулахад оролцон тамирчдын нум сумыг бэлтгэж, тэдний одон бөмбөгийг өгч тусалдаг болсон байв.

"Гуттман тэр цагаас олон хүний ойлгоогүй зүйлийг мэдэрч иржээ. Тэр спорт л дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нэгтгэж чадна гэдэгт итгэж байсан юм” хэмээн Крис Холмс онцлов. Холмс өмнө нь Паралимпийн тоглолтод амжилттай оролцсон усан спортын тамирчин байв. Тэр одоо Паралимпийн тоглолтыг зохион байгуулах хороонд тэмцээний хуваарийг хариуцаж буй. “Гуттманы өвд бид онцгой хүндэтгэлтэйгээр хандахыг хүсч байна” гэж Холмс ярьлаа.

Анх удаагаа нэгэн дээвэр дор

Паралимпийн тоглолт нь 1960 онд Ром хотын тоглолтоор гараагаа эхэлжээ. Тоглолт 1984 онд Сток-Мандевилль хотноо дахин явагдсан байв. Учир нь Лос-Анжелес хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг хүлээн авахаас татгалзжээ. "Тэр цаг, үе түүх болсон” гэдэгт Крис Холмс итгэлтэй байна. Одоо түүний үзэж буйгаар Олимпийн болон Паралимпийн тоглолтуудын хооронд ялгаагүй болсон гэнэ. Эдгээр тоглолтуудыг нэгэн зохион байгуулах хороо явуулж байна.

Паралимпийн энэ удаа бүхий л дээд амжилтаа эвдэж байгаа. Тоглолтын 2,5 сая тасалбарын 2,2 сая нь зарагдсан байна. Тэмцээнийг 6000 сэтгүүлчид сурвалжлана. Олимпийн нийт 55 ивээн тэтгэгчид Паралимпийн тоглолтыг дэмжсэн байна. Британийн Channel 4 телевизийн суваг тэмцээнийг 150 цагийн хэмжээнд үзүүлнэ.

Дээд үзүүлэлтийн хэмжээ тавигдсан

Бээжингийн 2008 оны Паралимпийн тоглолт энэ тэмцээний үндсэн өөрчлөлтийн эхлэлийг тавив. Тэр тоглолтод хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод зориулан 2000 автобус мөн нийтийн тээврийн 120 буудал байгуулсан байлаа. Тийм стандарт Их Британид өндөр төвшинд байгаа ба Лондонд шинэ лифтүүд тусгай буудлуудыг хийжээ.

Олимпийн тоглолтоор гаргасан халуун сэтгэлээ Паралимпийн тоглолтоор үзүүлэхээр британичууд хичээн хүсч байна. ВВС телевиз Людвиг Гуттманд зориулсан телевизийн кино хийжсэн ба олимпийн бэлгэдэл сахиусуудын нэгийг Мандевилль гэж нэрлэсэн байна.

Людвиг Гуттман 1980 онд таалал төгссөн ба эмчийн урт амьдралдаа олон хүний амийг аварсан юм. Саяхан Сток-Мандевилль хотноо Гуттманы хөшөөг нээжээ. “Адилхан гэж жигтэйхэн. Паралимпийн тоглолт түүнд амьдрал оруулсан юм шиг” хэмээн түүний охин Эва Лёффлер хэллээ.

Паралимпийн тоглолтын нээлтийн ёслол, Лондон, 2012.08.29




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж