“Мобиком”-ыг итгэлт түншээр сонгожээ

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

“Мобиком”-ыг итгэлт түншээр сонгожээ

“DISCOVER MONGOLIA” ХАМГИЙН НАЙДВАРТАЙ БАС ЧАНАРТАЙ
УЧРААС МОБИКОМ КОРПОРАЦИЙГ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ
ИТГЭЛТ ТҮНШЭЭР СОНГОЖЭЭ

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд хүргэхэд хамгийн чухал салбарын нэгд зүй ёсоор тооцогдож байгаа Уул уурхайн салбарынхны хамгийн томоохон арга хэмжээ энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

Уул уурхайн салбарын мэргэжилтэн, хөрөнгө оруулагчид болон бодлого боловсруулагчид гээд энэ салбарын бүхий л төлөөллийг нэгэн дор цуглуулдаг “Discover Mongolia 2012” олон улсын чуулга уулзалтын харилцаа холбооны түнш байгууллагаар Мобиком Корпораци зургаа дахь жилдээ ажиллаж байгаа билээ. Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдаж байгаа Олон улсын хэмжээний нэр хүндтэй чуулга уулзалт, үзэсгэлэнгийн үйл ажиллагааны харилцаа холбоог бүрэн хариуцаж, тасалдалгүй, найдвартай үйлчилгээ үзүүлдэгээ баталсан Мобиком Корпорацийг зохион байгуулагчид ийнхүү сонгосон нь Мобикомын үйл ажиллагаанд өгч буй мэргэжилтнүүдийн үнэлэлт хэмээн албаны хүмүүс дүгнэж байна.  

Мобиком корпораци нь Чанарын удирдлагын ISO 9001:2008, Мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001 чанарын шаардлагуудыг бүрэн хангасан, MicroSoft-ын мөнгөн түнш Монголын мэдээлэл, харилцаа холбооны салбарын цорын ганц компани юм.

Уул уурхайн салбарын хөгжлийн хурдац, эдийн засгийн өсөлтийг мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшилгүйгээр төсөөлөхийн аргагүй өнөө үед Мобиком Корпораци үндэсний хамгийн өргөн сүлжээ, дэд бүтцийг байгуулан үүрэн болон утасгүй суурин холбоо, олон улсын яриа, сансрын холбоо болон өргөн зурвасын интернэтийн сүлжээний үйлчилгээг Монгол орон даяар тархан байршсан Оюутолгой, South Gobi Sands, MAK, ХААН банк, Голомт банк, Хадгаламж банк зэрэг уул уурхай, банк санхүү, эрчим хүчний бүхий л тэргүүлэгч байгууллагуудад хүргэн, эрхэм таны “МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЦОГЦ ШИЙДЛИЙГ НИЙЛҮҮЛЭГЧ БИЗНЕСИЙН ИТГЭЛТ ТҮНШ” байхыг зорин ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж