Ума Турман папараццид өртжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Ума Турман папараццид өртжээ

Холливуудын нэрт од Ума Турман өчигдөр буюу пүрэв гаригт хорвоод мэндлээд удаагүй байгаа бяцхан охиныхоо хамтаар Нью-Йоркоос Манхеттэнд иржээ. Тэрбээр охиныхоо хамт явж байгаад ийнхүү папараццичдын дуранд өртсөн байна. Нэрт жүжигчин бүсгүй өнгөрсөн долдугаар сарын 15-нд охиноо төрүүлсэн юм. Түүний бяцхан охин Ума турман болон  найз залуу, бизнесмен Арпал Буссон нарын анхны хүүхэд аж. Өдгөө 49 настай жүжигчин, загвар өмсөгч Ума Турман өмнөх нөхрийнх нь 14 настай  Александр болон есөн настай Энре хэмээх хоёр хүүтэй гэнэ. Тэрбээр одоогийн найз залуу Арпал Буссонтой 2007 оноос хойш болзож эхэлжээ. Ума Турман саяхан нэгэн шинэ кинонд тоглох санал хүлээн авсан гэнэ. Одоогийн байдлаар тэр шинэ уран бүтээлийнхээ талаар тодорхой мэдээллийг хийгээгүй байгаа юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж