Ц.Лхамсүрэн 327 онож шигшээд шалгарч чадсангүй

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Ц.Лхамсүрэн 327 онож шигшээд шалгарч чадсангүй

"Лондон-2012" паралимпын XIV наадам хоёрдахь өдрөө үргэлжиж байна. Тэмцээний эхний өдөр манай тамирчдаас жудогийн -60 кг А.Мөнхбат барилдаж есдүгээр байр эзлээд байсан бол өнөөдөр эмэгтэйчүүдийн P2 ангиллын 10 метрийн хийн гар бууны дасгалд Ц.Лхамсүрэн өрсөлдлөө.

Түүний дасгалд нийт 14 тамирчин өрсөлдсөнөөс Ц.Лхамсүрэн 327 (85+79+82+81) оноо авсан амжилтаар шигшээ наймд шалгарч чадсангүй. Македони улсын тамирчин 381 онож дэлхийн болон паралимпийн рекорд тогтоосон бол ОХУ, Ираны  тамирчид 378, 376 онож урьдчилсан буудлагыг удаалсан байна. Шигшээ буудлагад тамирчдын хувьд төдийлөн өөрчлөлт орсонгүй Македоний тамирчин 94,7 онож нийлбэр дүнгээр 475,7 оноогоор алтан медаль хүртжээ. ОХУ, Ираны тамирчид 91.6, 93.0 буудаж нийлбэр дүнгээр 469.6, 469.0 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэн болсон байна. 


Өчигдөр эмэгтэйчүүдийн байт харвааны хувийн урьдчилсан харваанд ОУХМ Б.Жавзмаа, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдсөн бөгөөд тэдний хасагдах шатны тэмцээн маргааш (09.01) болно. Урьдчилсан шатны оноо тогтоох харваанд 19 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Б.Жавзмаа 524 (258+266) оноогоор VIII, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ 516 (240+276) оноогоор XI байр шалгарсан.

Маргааш (09.01) болох хасагдах шатанд ОУХМ Б.Жавзмаа 522 онож IX байраар шалгарсан Тайландын тамирчинтай, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ 549 онож VI байраар шалгарсан Их Британы тамирчинтай оноолт таарчээ. Мөн жудо бөхийн -90 кг-д Д.Ганбат барилдана.

Маргаашийн тэмцээн монголын цагаар 18.30-с эхэлнэ.

Тэмцээний эхний өдрийн фото агшинг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж