Хүүхдүүдэд зөөврийн компьютер бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.01-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдэд зөөврийн компьютер бэлэглэлээ

Мэдээлэл, харилцаа холбооны технологийг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлж боловсролын салбарын хөгжлийг хурдасгаж, хүний нөөцийн чадавхийг сайжруулах нь Улс орны хөгжлийг дэмжих гол түлхүүр билээ.

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ерөнхий боловсролын сургуулийн компьютерийн тоог нэмэгдүүлэх, багш, сурагч бүрийг зөөврийн компьютертэй болгох” зорилт тавьсан байдаг.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Сайханбилэг 2008 онд “Хүүхэд Бүрт Компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг 21 аймгийн, 9 дүүргийн 20000 гаруй сурагчдад ногоон компьютерийг олгож эхлэлийг тавьж байсан.  “Хүүхэд-компьютер” хөтөлбөрийн үргэлжлэл болгож Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай сайд Д.Ганхуяг нар Баянзүрх, Налайх дүүргийн нийт 23 сургуулийн 5 болон 8 дугаар ангийн 9500 хүүхдүүдэд өгөх зөөврийн компьютерийг сургуулийн захиргаанд олгох арга хэмжээ өнөөдөр болж байна. Энэхүү зөөврийн компьютер нь Интел брэндын Атом процессор дээр суурилсан бөгөөд өмнөх загваруудаасаа хүч чадлын хувьд улам сайжирсан.

Энэхүү зөөврийн компьютерийн гар нь Монгол үсгийн фондтой, үйлдлийн систем нь загварчилагдсан. Гарын товчлуур болон оролтууд нь хэрэглэхэд хялбар, дэгжин хийцтэй, дөрвөн өнгийн сонголттой байгаа. Хүүхдүүдийн оюуны мэлмийг нээх үйлст үнэтэй хувь нэмрээ оруулж буй эрхмүүдэдээ талархаж буйгаа сургуулийн захиргаа, нийт хүүхэд багачууд, эцэг, эхчүүдийн өмнөөс илэрхийлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж