Робсон Ли На-аар ялалтаа үргэлжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.01-нд нийтлэгдсэн

Робсон Ли На-аар ялалтаа үргэлжлүүлж байна

Талбайн теннисний оны дөрөв дэх “Их дуулга” болох “Америкийн нээлттэй тэмцээн” зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Өчигдөр эмэгтэйчүүдийн гуравдугаар тойргийн эхний тоглолтууд болж дахин шилдэг теннисчид тэмцээнийг орхиод байна. Хятадын тэргүүн теннисчин, 2011 оны Францын нээлттэй тэмцээний аварга Ли На Их Британы Лоре Робсонд 4:6, 7:6, 2:6-аар ялагдсанаар тэмцээнээ дуусгаад байна. Их Британы теннисчин Лоре Робсоны хувьд WTA-н 89-д бичигдэж байгаа бөгөөд хоёрдугаар тойрогт Белгийн нэрт теннисчин Ким Клийстерсийг буулган авч теннисний замналыг нь өндөрлүүлсэн билээ. Өдгөө 18 настай Робсоны хувьд дөрөвдүгээр тойрогт өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Австралийн Саманта Стосуртай оноолт таараад байна. Лондонгийн олимпийн холимог хосын төрөлд Энди Муррейтэй (ганцаарчилсан төрлийн алттай) хослон тоглож мөнгөн медаль хүртсэн Их Британи теннисчин тэмцээнд дээгүүр тоглох магадлалтай байсан теннисчдийг буулган авнаар жинхэн шуугианы эзэн болоод байна. Магадгүй түүнд Лондонгийн бэлтгэлийн ач тус их байгааг харуулж байна.



Дөрөвдүгээр тойрогт ОХУ-ын Мария Шарапова (3) Надия Петрова (19), Францын Марион Бартоли (11) өнгөрсөн жилийн "Уимбльдон"-ы аварга Чехийн Петра Квитова (5) нарын шилдэгүүд оноолт таарчээ.

Эрэгттэйчүүдийн гуравдугаар тойрогт Швейцарийн Рожер Федерер
Испаний Вердаско (25), АНУ-ын Мэрди Фиш (23) Францын Симон (16) нарын
шилдэгүүд учраа таараад байна. Японы тэргүүн теннисчин Нишикори (17) 12-т эрэмбэлэгдэж буй Хорватын теннисчинтэй оноолт таарсан байна.

131 дэх жилдээ зохиогдож буй тус тэмцээний шагналын сан 24 сая ам.долларт багтаж байна.

ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛ:  (эрэгтэй, эмэгтэй тус бүр):
Аварга: 1 сая 900 мянган ам.доллар
Дэд аварга: 950 мянган ам.доллар
Хагас шигшээ (2): 475 мянган ам.доллар
1/8-ийн шигшээ (4): 237 мянган ам.доллар
1/16-ийн шигшээ (8): 120 мянган ам.доллар
3-р тойрог (16): 65 мянган ам.доллар
2-р тойрог (32): 37 мянган ам.доллар
1-р тойрог (64): 23 мянган ам.доллар


ХОСЫН ТӨРӨЛД (Эрэгтэй, эмэгтэй тус бүр):

Аварга: 420 мянган ам.доллар
Дэд аварга: 210 мянган ам.доллар
Хагac шигшээ (2): 105 мянган ам.доллар
1/8-ийн шигшээ (4): 50 мянган ам.доллар
1/16-ийн шигшээ (8): 26 мянган ам.доллар
2-р тойрог (16): 16 мянган ам.доллар
1-р тойрог (32): 11 мянган ам.доллар


ХОЛИМОГ ХОСЫН ТӨРӨЛД:

Аварга: 150 мянган ам.доллар
Дэд аварга: 70 мянган ам.доллар
Хага шигшээ: 30 мянган ам.доллар
1/8-ийн шигшээ (4): 15 мянган ам.доллар
2-р тойрог (8): 10 мянган ам.доллар
1-р тойрог (16): 5 мянган ам.доллар

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж