Байтын тамирчид өнөөдөр харвана

Хуучирсан мэдээ: 2012.09.01-нд нийтлэгдсэн

Байтын тамирчид өнөөдөр харвана

"Лондон-2012" паралимпын XIV наадам гуравдахь өдрөө үргэлжиж байна. Тэмцээний эхний өдөр манай тамирчдаас жудогийн -60 кг А.Мөнхбат барилдаж есдүгээр байр эзлээд байсан бол өчигдөр эмэгтэйчүүдийн P2 ангиллын 10 метрийн хийн гар бууны дасгалд Ц.Лхамсүрэн 14-р байрт шалгарлаа.

Өнөөдөр манай тамирчдаас эмэгтэйчүүдийн байт харвааны төрөлд ОУХМ Б.Жавзмаа, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөнө. Мөн жудо бөхийн -90 кгд Д.Ганбат барилдана.

Манай байт харвааны тамирчдын хувьд тэмцээний эхний өдөр хувийн урьдчилсан харваанд ОУХМ Б.Жавзмаа 524 (258+266) оноогоор VIII байр, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ 516 (240+276) оноогоор XI байраар шалгарсан. Улмаар өнөөдөр болох хасагдах шатны харваанд ОУХМ Б.Жавзмаа IX байраар шалгарсан Тайландын тамирчинтай, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ VI байраар шалгарсан Их Британы тамирчинтай оноолт таарчээ. Гурав дахь өдрийн тэмцээн монголын цагаар 18.30-с эхэлнэ.

Хоёр өдрийн дараах 42 орон ямар нэгэн медаль хүртээд байгаагаас Хятад (13 алт, 10 мөнгө, 11 хүрэл), Австрали (7+4+8), Украйн (6+5+5), ОХУ (5+3+3), Их Британи (4+11+5) улсууд медалийнхаа тоогоор тэргүүлж байна.

Хоёр дахь өдрийн фото агшинг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж