Ажлын хэсгүүд хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгүүд хуралдана

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй гол хуулийн төслийн нэг нь Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “А” танхимд болох юм байна. Ажлын хэсэгт хуулийн төсөл санаачлагчид болон МАН-ын гишүүн, “Шударга ёс” эвслийн гишүүдийн төлөөлөл багтаж байгаа юм.

Мөн Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийн талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “Б” танхимд болох юм байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж