“Тод магнай” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

“Тод магнай” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

Модод шарлаж, навчис ганц нэгээр хаялах намар цаг хаалга тогшиж, оюутан залуус эрдмийн өргөөндөө цугларч, малчид уяачид маань хадлан түлшээ бэлтгэн, хайруу өвлийн бэлтгэлээ хийх энэ л ахуйд хурдан морь сонирхогчдын чөлөөт сэтгүүл “Тод магнай” сэтгүүлийн шинэхэн дугаар уншигч олныхоо гарт хүрч байна. Уг дугаарт маань зун цагийн зугаатай үйл явдлын мэдээ мэдээлэл халуухан хэвээрээ та бүхэнд хүрч байгаа билээ. Жишээлбэл: Бид энэ дугаартаа Лондонгийн Олимпийн “мундагууд”-ын тухай, МУ-ын Манлай уяач Б.Бат-Өлзийгийн дэлгэрэнгүй сайхан ярилцлага, төрийн баяр наадмын түрүү айрагны аатай хурдан хүлгүүд, азтай одтой уяачдын баярын сэтгэгдлийг өртөөлж байна. Мөн  “Холбоод” буландаа Ховд аймгийн “Алтайн унага” МСУХолбоо болон Баян-Өлгий аймгийн “Таван Богдын хүлэг” МСУХолбоодыг урьж нүүр хуудсаа гоёсон юм. Энэ мэтчилэн олон содон сонирхолтой мэдээллүүдийн багцыг танд хүргэж байна. Уншигч  та таалан болгооно уу…

Ш.БАДМАА

Эх сурвалж: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж