“Цахим Өндөрхаан ” төслийг хэрэгжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

“Цахим Өндөрхаан ” төслийг хэрэгжүүлжээ

Хэнтий аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу орон
нутгийн төсвийн хөрөнгөөр энэ онд “Цахим Өндөрхаан” төслийг
хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 19 агентлаг, хэлтсүүд мөн төсвийн байгууллага нийт 35 байгууллагад шилэн кабель татах ажлыг хийсэн байна. Энэхүү төсөл хэрэгжснээр төрийн байгуулагууд өөр хоорондоо шилэн кабелаар дотоод сүлжээнд холбогдож, мэдэлэл солилцоход цаг алдахгүй байх боломж бүрджээ. Мөн одоо сумдыг холбох шилэн кабелийн ажил хийгдэж буй юм байна. Цаашид аймгийн ЗДТГ болон байгууллагууд сумдтай онлайнаар холбогддог болох эхлэл ийнхүү тавигдсан байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж