Роналдугийн хүү аавыгаа дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

Роналдугийн хүү аавыгаа дэмжжээ

Испанийн
Реал Мадрид багт жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог,
Португалийн хөл бөмбөгчин Криштиану Роналду 2009 оны зун Реал Мадрид
багт 82 сая фунт стерлингийн үнэтэй гэрээгээр шилжин ирж, дэлхийн
хамгийн өндөр цалинтай хөл бөмбөгчин болсон билээ. Харин тэрбээр хоёр
жилийн өмнө нэгэн үл таних бүсгүйгээс хүүхэдтэй болсон тухайгаа
“Facebook”, “Twitter”-ийн хуудсаараа дамжуулан мэдэгдэж, дэлхий дахиныг
цочролд оруулсан юм. Үүнээс хойш Криштиану Роналду хүүгээ өөр дээрээ авч
өсгөж байгаа билээ. Харин өнгөрсөн ням гаригт Испанийн Мадрид хотын 
«Сантьяго Бернабеу»  цэнгэлдэх хүрээлэнд болсон Реал Мадрид болон
Гранада багуудын хоорондох тоглолтод Криштиану Роналдугийн хүү аавыгаа
хөгжөөн дэмжихээр Роналдугийн ээж болон гэр бүлийнхэнтэй нь хамт очсон
байна. Энэхүү тоглолтын үеэр Криштиану Роналду цэнгэлдэх дүүрэн үзэгчид
дундаас өөрийн хүүгээ онцлон байн байн гараараа мэдчилж байсан бөгөөд
түүний хүү Cristiano Ronaldo Jr мөн аав руугаа байнга гараараа даллаж
байсан аж. Уг тоглолтод Криштиану Роналду хүүгийнхээ урмыг хугалаагүй
бөгөөд эсрэг багаа 3-0-оор хожжээ.



Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж