iPhone 5-ыг 12-нд танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

iPhone 5-ыг 12-нд танилцуулна

Өчигдөр “Apple” корпорациас хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан “iPhone 5” ухаалаг гар утсаа ирэх долоо хоногт буюу ирэх 12-ны өдөр танилцуулах болсноо зарлажээ.

Удахгүй хэрэглэгчдэд хүрэх “iPhone 5” ухаалаг гар утас нь хэрэглэгчдийн таамаглаж байснаар “4G” интернэттэй, урт дэлгэцтэй бөгөөд өмнөх “iPhone”-нуудаас илүү хурдтай процессортой гэнэ.

Мөн “iPhone 5”-д өмнөх загваруудыг бодвол гадаад, дотоод бүтэц болон хүчин чадалд нь нэлээн өөрчлөлт оржээ. Харин үнийн хувьд тус компани бүтээгдэхүүнээ гаргах хүртлээ нууцлахаар болсон гэнэ.

“Apple” корпорациас  “iPhone 4S” ухаалаг гар утсыг худалдаанд гаргаснаасаа хойш нийт 100 саяыг борлуулсан бөгөөд удахгүй худалдаанд гарах “iPhone 5” нь үүнээс ч илүү ихээр борлуулагдах магадлалтай гэж тооцоолжээ.

Мөн тус корпораци энэ намар гаргана хэмээн амлаад байсан илүү жижиг таблетаа хугацаандаа багтаж бэлэн болгон дэлхийн зах зээл дээр гаргах гэнэ. нэхүү таблет нь өмнөх iPad-аас даруй таван сантиметрээр бага хэмжээтэй байх юм. Мөн тус корпорацийн өмнө нь гаргасан 25 см-ийн хэмжээтэй таблет нь дэлхийн зах зээл дээр хангалттай сайн борлогдсон бөгөөд удахгүй худалдаанд гарах шинэчилсэн жижиг таблет нь 17 см-ийн хэмжээтэй юм байна.

Ийнхүү өнгөрсөн жилээс яригдаж эхэлсэн “iPhone 5” гарна гэсэн дам яриа батлагдаж, хэрэглэгчдийн хүлээлт эцэслэх дөхжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж