Хүчтэй салхинаас болж, хоёр аймгийн сумд цахилгаангүй болов

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Хүчтэй салхинаас болж, хоёр аймгийн сумд цахилгаангүй болов

Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн Цагаан чулуут, Шал хэмээх газар хүчтэй салхи шуурсны улмаас 16 ширхэг төмөр бетонон багана унажээ. Уг баганыг 2008 онд ашиглалтад оруулсан юм байна. Гэтэл шуурганаар унаж сүйдэж байгаа нь салхи хэр хүчтэй байсныг харуулжээ.Дээрх шонгууд унасны улмаас Ховд аймгийн Зэрэг,Дарви сумд болон Говь-Алтай аймгийн сумдын цахилгаан тасарчээ. Хохирлыг тодорхойлохоор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, болон холбогдох албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй хэсэг ажиллан, хяналт шалгалт хийсэн аж. Шалгалтын явцад өндөр хүчдлийн  16 багана хугарч, зургаан баганад цууралт үүсч, нийт 22 ширхэг тулгуур  багана  дахин ашиглах боломжгүй болсон байжээ. Иймээс гэмтлийг засварлахаар Баруун бүсийн эрчим хүчний станц ТӨК, Ховд  Цахилгаан түгээх сүлжээ  ХХК-ийн инженер техникийн ажилтнууд Зэрэг суманд ажиллаж байгаа юм байна.

                                                                                                                                          Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж