Селена Гомез олны нүдийг хужирлав

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Селена Гомез олны нүдийг хужирлав

Саяхан болж өнгөрсөн Венецийн кино наадмын улаан хивсний ёслол дээр залуу од жүжигчин, дуучин Селена Гомез чамин тансаг даашинзаар гангарч, хурсан олны харааг булаасан байна. Селена Гомез цээжээ ил гаргасан, гоёмсог хээтэй, усан ягаан өнгийн урт гоёмсог даашинз өмсөж, үсээ хажуу тийш нь самнасан нь түүнийг энэ үдэш маш дулаам харагдуулж байжээ. Тэрбээр кино наадмын  ёслолын ажиллагааны улаан хивсэн дээр хөөрхөн инээмсэглэж, бардам алхаж буй нь ийнхүү гэрэл зурагчдын дуранд буусан байна.  Мөн энэ үдшийн бас нэгэн гол дүр нь дуучин, жүжигчин Ванесса Хадженс байжээ. Тэрбээр уг ёслолын ажиллагаан дээр шал шүргэм урттай, алтлаг өнгийн нарийн зураасан  чимэглэл бүхий саарал өнгийн тачаангуй даашинзаар гангарч, үсээ шуусан байсан нь “Афины охин тэнгэр”-ийг санагдуулам байсан аж. Залуу алдартан найзууд болох Селена Гомез, Ванесса Хадженс нар  уг үдшийн ёслолын ажиллагааны улаан хивсэн дээгүүр хамтдаа алхсан бөгөөд тэд энэ үдшийн гол чимэг нь байсан байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж