Шинэ Засгийн газрын дэд сайдуудын нэр тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

Шинэ Засгийн газрын дэд сайдуудын нэр тодорлоо

Шинэ Засгийн газар байгуулагдаж, бүтэц, бүрэлдэхүүнээ баталж эхлээд буй. Засгийн газрын өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаар яамдын төрийн нарийн бичгүүдийг түр томилсон. Харин дэд сайдуудад хэн томилогдох бол гэдэг асуулт хүлээгдэж буй. Тэгвэл өнгөрсөн лхагва гаригт Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл хуралдаж, дэд сайдуудын нэрийг тодруулсан байна.   Энэ удаагийн сайд нарын томилгоог 75/25 харьцаатайгаар “Шударга ёс” эв­сэлтэй хамтран томилохоор  болсон юм.

Засгийн газрын зүгээс яамдын сайд нартай гэрээ хийж байсан. Уг гэрээнд сайд 12-14 цаг ажиллах, авлига, ашиг сонирхлын зөрчил гаргахгүй гэх мэт зүйлийг тусгасан байсан. Уг гэрээг мөн дэд сайдуудтай хийсэн юм байна. Ардчилсан намаас дэд сайдуудын нэрийг томилсон ч Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм. Яамдын дэд сайдад нэр дэвшигчдийг танилцуулж байна.

П.Ганхуяг-Дорноговь аймгийн Засаг дарга асан. Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намын жагсаалтад бичигдэн нэр дэвшиж байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд багагүй ажил хийсэн гэх нутгийн иргэд цөөнгүй байдаг юм билээ.

А.Баттөр-1996-2000 онд Гадаад харилцааны сайд асан. Бельги улсад Элчин сайдаар ажиллаж байсан. 1996-2000 оны хооронд гурван удаа Засгийн газар солигдож байх үед Гадаад харилцааны Сайдын албан үүргийг гүйцэтгэж байсан аж.

Д.Доржпүрэв-Төв аймгийн Ард­чил­сан нам дарга. 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Төв аймагт нэр дэвшин ялагдсан.

О.Эрдэнэбулган-Төрийн өмчийн хо­роо­ны дэд даргын алба хашиж байсан.

Ж.Амарсанаа-НИТХ-ын гишүүн, 2012 оны НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшиж НИТХ-ын гишүүн болсон. АЗХ-ын Удирдах Зөвлөлийн гишүүн.

н.Туваан-Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн. Эмч мэргэжилтэй.

Х.Ержан-Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын дарга. 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намын жагсаалтаар нэр дэвшсэн.

Э.Тамир-НИТХ дахь Ардчилсан намын дарга. Нэг ардчилал клубын гишүүн. 

Г.Байгальмаа-МоАХ-ын нарийн бич­гийн дарга.

Б.Ургамалцэцэг-Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга. Дундговь аймгийн ҮЗХ-ны гишүүн. Өнгөрсөн сонгуулиар Дундговь аймагт  нэр дэвшиж, ялагдал хүлээсэн. Б.Ургамалцэцэгийн тухайд АН-аас зохион байгуулсан “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийн үеэр  аймаг бүрт ажиллаж иргэд сонгогчдын  санал бодлыг сонсож ажиллажээ.

н.Пүрэвээ- “Гангар инвест” ХХК-ийн захирал.

Ж.Эрдэнэжамъян- Хууль зүйн дэд сайдад, хуульч мэргэжилтэй.  “Шударга ёс” эвслийн гишүүн

О.Чулуунбат-Эдийн засгийн хөгж­­лийн дэд сайдад УИХ-ын гишүүн асан, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажил­лаж байсан. “Шударга ёс” эвслийн гишүүн

Б.Тулга-Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд, тэрээр Н.Энхбаярын туслахаар ажиллаж байсан. “Шударга ёс” эвслийн гишүүн.

Ардчилсан нам, “Шударга ёс“ эвслээс эдгээр хүмүүсийг дэд сайдад нэр дэвшүүлээд байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж