Мишель Обама сэтгэлийн хөөрлөө нуусангүй

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

Мишель Обама сэтгэлийн хөөрлөө нуусангүй

Ардчилсан намын их хурал дээр ирэх ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обамаг дэмжихийг Мишель Обама уриалжээ.

Хурлын төлөөлөгчид Мишелийн үгийг хөөрөн дэмжлээ. Ерөнхийлөгч дахин сонгогдох эрхтэй болсон хүн. Тэр нийгмийн асуудлуудыг шийдэхдээ улс төрийн бодлого талаас нь биш өөрийн хувийн хэрэг мэтээр авч үздэг хүн. Улс орны хөгжлийг урагшлуулахад хүчин зүтгэж, бидний итгэлийг олсон хүнээ бид тойрон хүрээлж дэмжих ёстой гэж Мишель Обама хэллээ.

Ардчилагч нар ирэх сонгуулиар Бүгд найрамдах намаас Обаматай өрсөлдөх Митт Ромнийг баян хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг гэж үзүүлэхийг хичээж байсан тухай Reuters агентлаг тэмдэглэв. Барак Обама нь ядуус ба дунд ангийнхныг дэмждэг болж таарлаа. Энэ байдлыг ч Мишель Обама өөрийн үгэнд онцолсон байв. Түүний нөхөр нь амжилтаа олсон мөнгөөр  ньхэмждэггүй харин хүмүүсийн амьдралыг өөрчлөхийн тулд хийсэн шинэчлэлтээр хэмждэг хүн гэнэ. Залуу байхдаа  хог дээрээс олсон ширээний ард ажиллаж буйгаараа бахархаж байж. Түүний цорын ганц шаахай нь хагас размераар жижигдсэн байсныг Мишель хурлын төлөөлөгч нарт ярьж өгөв.

Ардчилсан намын их хурал лхагва гаригийн орой Барак Обамаг ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч гэж албан ёсоор батлан зарлажээ. Түүнийг дэмжсэн үгээ ерөнхийлөгч асан Билл Клинтон хэлсэн байна. “Мишельтэй гэрлэх ухаан нь хүрсэн хүнийг би АНУ-ын ерөнхийлөгч болоосой гэж би хүснэ” хэмээн Обамаг их хурал дээр ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх санал тавихдаа Клинтон  хэлсэн байв.

Ардчилсан нам өөрийн мөрийн хөтөлбөрөөс Иерусалим хотыг Израилийн нийслэлээр хүлээн зөвшөөрсөн заалтыг эхлээд хассан байснаа дараагийн өдөр нь бурханыг дурссан Иерусалимыг Израилийн нийслэл гэсэн заалтаа хөтөлбөрт эргүүлэн сэргээжээ. Ардчилсан намын улс төрийн шинэ хөтөлбөрийг есдүгээр сарын 4-ний өдрийн хуралдаан дээр танилцуулсан байна. Хөтөлбөр нь дунд ангийнхны татварыг нэмэх мөн эрүүл мэндийн салбарыг шинэчлэлийг дэмжиж байгаа бөгөөд үр хөндөлтийн эсрэг хийх тэмцлээс татгалзжээ. Мөн ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжсэн байв. Хөтөлбөрийн гадаад бодлогын хэсэгт цөмийн зэвсгийг хорогдуулах, Израилийг дэмжих, Ираныг цөмийн зэвсэгтэй болгохгүй байх зэрэг зорилтууд тавигдсан байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж