Ирак экс дэд ерөнхийлөгчдөө цаазын ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Ирак экс дэд ерөнхийлөгчдөө цаазын ял оноожээ

Өчигдөр Иракийн шүүхээс дэд Ерөнхийлөгч асан Тарик Аль-Хашемийг алан хядлагын хэрэгт буруутай хэмээн үзэж, түүнд цаазаар авах ял оноожээ.

Шүүхээс түүнийг Ирак даяар нийт 20 гаруй халдлага үйлдэж, 92 хүний аминд хүрч, 350 гаруй хүнийг гэмтээж, шархтуулсан хэмээн буруутгасан байна. Мөн түүний хүргэнийг хоёр хүн амины хэрэгт буруутган дүүжилж алах ял оноожээ. 

Өнгөрсөн арван хоёрдугаар сард Шиитийн урсгал давамгайлсан Иракийн Засгийн газраас  суннитийн шашинт дэд ерөнхийлөгч  Тарик Аль-Хашемиг баривчлах шийдвэр гаргасан бөгөөд  үүнээс болж Иракийн улс төрийн хямрал хурцадсан юм.

Харин Тарик Аль-Хашеми Курдруу зугтаж, тэндээсээ Катар улсаар дамжин Турк улсруу зугтан очсон байна. Тэрбээр өөрийг нь буруутгасан Загийн газрын шийдвэрийг улс төрийн ашиг сонирхолын үүднээс хийгдсэн хэмээгээд шиитийн шашинт Ерөнхий сайд Нури Маликийг эрх мэдлийг монопольчилж байна гэж буруутгажээ.

Иракийн шийтийн шашинтнууд суннитуудыг алан хядлагын аль-Кайда бүлэглэлтэй холбоотой хэмээн буруутгадаг бөгөөд аль-Кайда бүлэглэлийн тэргүүн агсан Саддам Хуссейнийг суннит байсан гэж үздэг аж.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж