“Шинэчлэлээр шийдье-222” өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

“Шинэчлэлээр шийдье-222” өнөөдөр эхэлнэ

Шинэчлэлийн Засгийн газраас сар бүр иргэдээ сонсч, тэдний саналыг бодит шийдвэр болгох арга хэмжээг эхлүүлэхээр болж байгаа билээ. “Шинэчлэлээр шийдье-222” хэмээн нэрлэж буй энэ арга хэмжээний анхны уулзалт өнөөдөр Төрийн ордонд 14  цагаас эхлэх гэж байна.

Нийгмийн бүх давхаргынхан, хувь хүн, бизнес эрхлэгчид  гээд хэн ч энэ уулзалтад оролцох эрх нь нээлттэй бөгөөд  төрийн хүнд суртлыг арилгахад  юу саад болж байгаа талаар иргэн таны саналыг  сонсоно.
 
Өнөөдөр болох анхдугаар уулзалтанд оролцогсдод төрийн байгууллагаас үйлчилгээ авахад таныг юу хамгийн их бухимдуулдаг вэ, бизнес эрхлэхэд аль шатанд ямар чөдөр тушаа байна вэ, үүнийг өөрчлөх ямар шийдвэрүүд Засгийн газраас авах шаардлагатай вэ, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд танд ямар бэрхшээл учирч байна вэ, гарц нь юу байх вэ зэрэг асуултыг  илгээгээд байгаа юм.

 Б.СИЙЛЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж