Дэлхийг цочоосон 9 дүгээр сарын 11

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Дэлхийг цочоосон 9 дүгээр сарын 11

АНУ түүхэнд арилгаж болшгүй хар толбо үлдээсэн есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш 11 дэх жил өнгөрч байна. Одоогоос арван нэгэн жилийн өмнөх яг энэ өдөр Нью-Йорк хотод дэлхий дахиныг цочроож, олон мянган хүний аминд хүрсэн аймшигт террорист халдлага болсон билээ. Энэхүү аймшигт халдлагын улмаас хорт утаа, тоосжилтоос үүдсэн уушгины болон хорт хавдрын улмаас 70.000 хүн хөдөлмөрийн чадвараа алдаж, 50 хүн хорт хавдрын улмаас одоо болтол шаналан зовсоор байгаа аж. Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг руу халдсан террорист халдлагын 11 дэх жилийн ойг угтаж тус улсын Хөдөлмөр хамгааллын үндэсний хорооноос олон хөтөлбөр ажлуудыг зохион явуулдаг байна. Өнгөрсөн зургадугаар сард л гэхэд хорт хавдартай болон бусад өвчтөнүүдэд зориулж 4.5 тэрбум ам.долларын эрүүл мэндийн хөтөлбөрийг АНУ-ын Засгийн газар хэрэгжүүлсэн юм байна. Өвчтөнүүдийн ихэнх нь уушгины хорт хавдраар өвчилсөн бөгөөд тэдний дунд хүүхдүүд ч байгаа аж. Өнгөрсөн жил АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэхүү террорист халдлагад өртөн эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд зориулан Эрүүл мэнд болоод даатгалын  нөхөн олговрын актыг баталсан нь олон нийтийн талархлыг ихээхэн хүртсэн билээ. Гэсэн хэдий ч энэхүү үйл явдалд хамгийн их хохирсон хүмүүс бол амь үрэгсдийн ар гэрийнхэн юм. Тэдний төлөөлөл болох нэгэн гэр бүл есдүгээр сарын 11-ний халдлагад өртөн амиа алдсан хайрт хүүгийнхээ талаар эргэн дурсч CNN-д ярилцлага өгсөн байна. Элизабет болон Стефан нарын хүү Петер хэрвээ одоо амьд сэрүүн байсан бол 25 настай залуу болсон байх байж. Тэд Петер хүүгээ эргэн дурсахдаа хүүдээ болон өөрсдийн адил зовлон нэгтэй хүмүүст туслах зорилгоор “Peter C.Alterman” санг байгуулсан аж.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж