Кураш бөхийн өсвөр, залуучуудын УАШТ боллоо

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Кураш бөхийн өсвөр, залуучуудын УАШТ боллоо

Монголын кураш бөхийн холбооноос өсвөр, залуучуудын УАШТ-ийг өчигдөр (09.12) “Тэмүүжин” спорт сургалтын төвд зохион байгууллаа.  Энэ жилийн УАШТ-нд 12 байгууллагын 200 гаруй тамирчид оролцсон бөгөөд охидын 44кг, -52 кг, -57кг, +57, хөвгүүдийн -42 кг, -46кг, -50кг, -55кг, -65кг, +71 кг, залуучуудын (эр, эм) -52 кг, -55кг, -57 кг, -60 кг, -63 кг, 66 кг, -73 кг, -90 кг, +100 кг-ийн жингийн аваргууд тодорлоо. Тус тэмцээнд түрүүлсэн тамирчид ирэх аравдугаар сарын 25-28-нд Их Британы Бормнут хотод болох өсвөр, залуучуудын ДАШТ-нд оролцох юм. Энэ жил монголын кураш бөхийн холбооны 11 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү хугацаанд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 80-аад медаль хүртээд байгаагаас 23 дэлхийн аваргатай болоод байгаа аж.

2012 оны өсвөр, залуучуудын жингийн аваргуудыг танилцуулья.

Охид

-44 кг Б.Болор-Эрдэнэ (Сонгино хайрхан дүүргийн спорт хороо)
-52 кг Э.Базаррагчаа (“Женко” клуб)
-57 кг Б.Энхзул (“Женко” клуб)
+57 кг С.Жавзмаа (“Женко” клуб)

Хөвгүүд

-42 кг н.Сэлэнгэмөрөн (Сонгино хайрхан дүүргийн спорт хороо)
-46 кг А.Нэргүйбаатар (Архангай аймаг, “Гурван тамир дунд сургууль”)
-50 кг З.Түвшинтөр (“Тэмүүжин” спорт сургалтын төв)
-55 кг Ж.Баасандаш (Хүй мандал)
-65 кг Бадмаанямбуу (Баянхонгор аймаг, "Хонгор нутаг" дэвжээ)
+71кг Э.Амартүвшин (“Тэмүүжин” спорт сургалтын төв)

Залуучууд (эмэгтэй)

-52 кг Д.Дэлгэрдарь (Сонгино хайрхан дүүргийн спорт хороо)
-57 кг н.Саранзул (Сонгино хайрхан дүүргийн спорт хороо)
-63 кг Б.Цэнд (“Тэмүүжин” спорт сургалтын төв)
-70 кг Б.Мөнгөнчимэг (“Женко” клуб)
-78 кг Э.Хандармаа (“Женко” клуб)

Залуучууд (эрэгтэй)

-55 кг н.Эрдэнэбаатар ((“Женко” клуб))
-60 кг М.Мөнх-Эрдэнэ (“Женко” клуб)
-66 кг н.Ганболд (“Женко” клуб)
-73 кг Б.Бат-Эрдэнэ (“Тэмүүжин” спорт сургалтын төв)
-81 кг Г.Гончигсумлаа (Хүй мандал)
-90 кг Д.Цэрэнчимэд (Хүй мандал)
+100 кг н.Дүүрэнбаяр (Сонгино хайрхан дүүргийн спорт хороо)

Байгууллагын дүнгээр:

1.    Сонгино хайрхан дүүргийн спорт хороо, багш н.Хаштогтох
2.    “Тэмүүжин” спорт сургалтын төв, багш Д.Энхбаатар, н.Энхцэцэг
3.    “Женко” клуб, гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр
Архангай аймаг, “Гурван тамир дунд сургууль”, багш Б.Батдэлгэр

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж